Tuesday, May 17, 2011

Хайртай ээждээ

Ээж минь таныгаа охин нь дэндүү ихээр санаж явдгаа дэндүү ихээр мэдрээд байна сүүлийн үед. Бурханы орондоо даанч гэнэтхэн яараад явсан таныгаа бодох тусам сэтгэл минь давчдаж байвч таныхаа тухай гэгээн сайхан бодол бүхэн  охиных нь сэтгэлд даанч ойрхон байдаг шүү ээж минь. Миний ээж дэндүү ухаалаг, ажилсаг, хүнийг хайрлаж чаддаг, хатуу байх үедээ ч хатуу байж чаддаг жинхэнэ сайхан монгол эмэгтэй байсан.
   
Би багадаа аавыгаа дагаж мотоцикл энэ тэрийг нь засалцаад л эрэгтэй хүүхэд шиг байсан юм уу даа. Ээж минь намайг жинхэнэ охин хүүхэд болгох гэж нилээд  зүдэрсэн байх шүү. Нэг бол аавтайгаа хамт зурагтаар хоккей үзээд эсвэл ном уншаад нэг бол эрэг боолт яриад байгаа охиноо та юм оюулж сургах гэж бас сайхан хоол хийдэг болгох гэж нилээд үздэг байж билээ. Харин инээдтэй нь аав маань танаас намайг зугтаалгаж нуугдуулдаг байсан шүү дээ. Юм л бол намайг дагуулаад гарна. Шөнө хоккей үзэж сууж байгаад таныг хөдлөх тоолонд аав минь намайг танаас нууж дээлээ нөмөргөдөг байж билээ. 
    Охиноо төрүүлчээд ижийтэйгээ аавынхаа бор гэрт хөдөө амьдарсан тэр хэдэн сарыг охин нь одоо ч өдөр хоногтой нь санаж байна. Аавыг минь бурхан болоход таньд минь ямар хэцүү байсан ч ямар их тэвчээр сэтгэлийн тэнхээгээр тэр хэцүү бүхнийг давдаг байсныг хэдэн хүүхдүүдээсээ нуугдан байж уйлдаг байсныг тань охин нь санаж байна аа.
    Залуу байхдаа ажилчин хүний багахан орлогоор биднийгээ хэнээс дутаалгүй өсгөж бүгдийг нь их дээд сургуульд суралцуулж сайн хүн болгож өгсөн аав ээж хоёроороо охин нь бахархдагаа. Чин хайртай хүмүүс бурхны оронд уулздаг болохоор та хоёр минь уулзаад хамтдаа сайхан байгаа гэдэгт охин нь итгэлтэй байна аа.
    Охин нь тань шигээ хайр асгаруулсан сайхан ээж байх гэж хичээж л явна даа. Бурхны орноос охиноо харж байгаа гэдэгт итгэж таныхаа хэлсэн бүхнийг тодоос тод санаж ямагт сайн сайхан амьдрана аа охин нь... Охиндоо ч ах эгч нарт минь ч санаа зоволгүй бурхны орондоо амгалан байгаарай.

Saturday, January 8, 2011

Орох оронгүй сууунааа гэж :)

Изинис гуай агаар муу байна гэсэн шалтгаанаар онгоцоо нисгэхгүй би гэдэг хүн хүний газар гүний нутагт /сүртэй наассс/ дахиад нэг хонох боловоо. 12 цаг гээд буудлаас гаркуу бол болохгүй тул гараад хий дэмий хийх ажилгүй ч ажил дээр ирээд суужээн доо. Одоо юу ч хийдийм байгаам хий дэмий жаахан блогрдог байх даа гэжж.