- 1 жилийн турш хэрэгжүүлсэн төслөө амжилттай дуусгах гэж сүүлийн 6 сарын турш гэрээ мартсан гэсэр болж ажилласаар амжилттай дуусгасан гэжуугаа. Их ч юм сурч, их ч ажиллаж бас ихээ хөөрхөн урамшуулал ч авсан гэжуугаа.
- За бас нэг үл ойлголцох асуудлаас болж хөөрхөн шаралхаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байгаан бас.
- Улсад биеийн хүчээ үнэлсэн 18 жилийн хугацаанд амраагүйгээрээ амарч өөртөө сайхан чөлөө өгөөд гэр бүлдээ үр хүүхдүүддээ өөрийгөө бүрэн зориулж унтахыг үзүүлж өгсөн 2 сар гаран хугацаа байлаа.
- Амьдралынхаа хэдэн жилийг өнгөрүүлсэн Эрдэнэтдээ очиж эгчийнхээ хүүгийн хуримын зохион байгуулагчаар ажилласан 10-аад хоног ч бас онцгой сайхан үе байлаа.
- Хуучин ажиллаж байсан системээсээ тэс өөр системд шилжин ажиллахаар шийдвэрлэн ажлын ярилцлагад ороод албан тушаалаа тодорхойлсон боловч хуучин байгууллагын урилга, нөхцөлд татагдаад эргэж буцсан гэжуугаа.
- Чи бас энэ байгуулагадаа хэрэгтэй хүн юм байна шүү. Эргээд ирааа гэсэн урилгын дагуу буцаж ирсэн гэжуугаа. Зарим нэгэн хүмүүсийн хэлснээр биеэн үнэлсэн үнэлүүлсэн хэрэг боллоо доо.
- Эргэн ирэхдээ албан тушаал ахиж Байгууллагынхаа нэгэн том бүлийг толгойлох болсноор дахин завгүй, цаг минут тутам суралцах гэж гүйсээр 4 сарыг үдсэн байна.
- 4 сарын хугацаанд 1 сар 10 хоногийг орон нутагт томилолтоор ажиллахад зарцуулж 7 аймгийн 8 газарт ажиллаж, хуучин танилуудтайгаа нүүр тулж бас шинэ шинэ олон хүмүүстэй танилцаж, таньсан байхым.
2010 он минь баяртай, 2011 он минь Сайн байна уу