Friday, December 31, 2010

Жилийн тайлан

2010 он гарсаар үнэхээр завгүй ажилласаар зун ажлаа завсарлан 2 сар гаран сайхан амарсныг эс тооцуул бараг худалч хүнд нүдээ аниад нээх завсарт дууслаадаа. За тэгээд энэ оныхоо томоохон үйл явдлуудыг жагсаанаа
  • 1 жилийн турш хэрэгжүүлсэн төслөө амжилттай дуусгах гэж сүүлийн 6 сарын турш гэрээ мартсан гэсэр болж ажилласаар амжилттай дуусгасан гэжуугаа. Их ч юм сурч, их ч ажиллаж бас ихээ хөөрхөн урамшуулал ч авсан гэжуугаа. 
  • За бас нэг үл ойлголцох асуудлаас болж хөөрхөн шаралхаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байгаан бас.
  • Улсад биеийн хүчээ үнэлсэн 18 жилийн хугацаанд амраагүйгээрээ амарч өөртөө сайхан чөлөө өгөөд гэр бүлдээ үр хүүхдүүддээ өөрийгөө бүрэн зориулж унтахыг үзүүлж өгсөн 2 сар гаран хугацаа байлаа.
  • Амьдралынхаа хэдэн жилийг өнгөрүүлсэн Эрдэнэтдээ очиж эгчийнхээ хүүгийн хуримын зохион байгуулагчаар ажилласан 10-аад хоног ч бас онцгой сайхан үе байлаа.
  • Хуучин ажиллаж байсан системээсээ тэс өөр системд шилжин ажиллахаар шийдвэрлэн ажлын ярилцлагад ороод албан тушаалаа тодорхойлсон боловч хуучин байгууллагын урилга, нөхцөлд татагдаад эргэж буцсан гэжуугаа.
  • Чи бас энэ байгуулагадаа хэрэгтэй хүн юм байна шүү. Эргээд ирааа гэсэн урилгын дагуу буцаж ирсэн гэжуугаа. Зарим нэгэн хүмүүсийн хэлснээр биеэн үнэлсэн үнэлүүлсэн хэрэг боллоо доо. 
  • Эргэн ирэхдээ албан тушаал ахиж Байгууллагынхаа нэгэн том бүлийг толгойлох болсноор дахин завгүй, цаг минут тутам суралцах гэж гүйсээр 4 сарыг үдсэн байна. 
  • 4 сарын хугацаанд 1 сар 10 хоногийг орон нутагт томилолтоор ажиллахад зарцуулж 7 аймгийн 8 газарт ажиллаж, хуучин танилуудтайгаа нүүр тулж бас шинэ шинэ олон хүмүүстэй танилцаж, таньсан байхым.
За нэг иймэрхүү ачаалалтай бас ололтой жил байлаа.
2010 он минь баяртай, 2011 он минь Сайн байна уу

Thursday, December 30, 2010

Диалог гэжуугаан

- Ээжэээ ааав та хоёр хаана учирсий
- Ай????????
- Та 2 хаана учирсиймэээ
- Ааан хамт ажилдаг байсышд
- Та аавын ажилд орсиймуу, аав таны ажилд орсиймуу
- Ээж нь аавынх нь ажилд орсон байхоооо
- Тэгүүл аав таныг бүлцгэр гэж хэлжээснүүү?
- Гүүүайхооо яассс?
- Аааа гошин шог шиг л хихи